Хувийн дасгалжуулалт
Манай клубын хувийн дасгалжуулагчдын баг нь таны биеийн онцлог, зорилготой уялдуулсан хувь хүний дасгалын хөтөлбөрийг боловсруулахдаа мэргэжлийн өндөр түвшний ур чадвар, мэдлэг дээр тулгуурлан ажилладаг. Хэрэв та илүүдэл жингээ хасах, булчингийн масс нэмэгдүүлэх, эсвэл мэргэжлийн тамирчин болох зорилготой байгаа бол бид таныг хамгийн дээд түвшинд хүргэх болно.
Манай дасгалжуулагчид нь олон улсын тэмцээн, уралдаанд түрүүлж байсан, туршлага арвин, мэргэжлийн зэрэгтэй багш нар байдаг. Тэд таны амжилтанд хүрэх замыг дөтлөнө, бие бялдрын төгс хөгжилд хүрэх бүх талын дэмжлэгийг үзүүлнэ. Хувийн дасгалжуулагчийн тусгай хөтөлбөрүүд нь таны амьдралын хэв маяг, хооллолтын дадал зуршилтай нягт уялдсан байх бөгөөд үр дүнг богино хугацаанд мэдрүүлэх болно.
Эрүүл, хүчтэй, уян хатан биетэй болохын тулд манай дасгалжуулагчдын туршлага, ур чадварт итгэ!