NewBikiniMiss2025 тэмцээний Үнэмлэхүй аварга тодорлоо
2025.11.30
2025.11.22-нд зохион байгуулагдсан зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан New Bikini Miss 2025 тэмцээнд Jack's Team Mongolia-н тамирчин Батцэцэг fit woman ангилалд 5-р байр, мөн тамирчин Мөнхзул одонтой ээжийн ангилалд 1-р байр, фит мама төрөлд 3-р байр, бикини -165см ангилалд 5-р байр, fit woman төрөлд 2-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүлж анхны тэмцээний гараагаа эхлүүллээ.
Тамирчин Энхтунгалаг нь мөн одонтой ээжийн ангилалд 3-р байр, sport model ангилалд 2-р байр, fit woman ангилалд 1-р байр эзэлсэн бөгөөд Үнэмлэхүй аваргаар тодорч аваргын титмийн эзэн болж чадлаа.
Бусдад урам зориг өгч, өөрсдийгөө өөрчилж, зориг гарган тэмцээнд оролцож бахдам амжилт үзүүлсэн ээжжүүддээ, бүсгүйчүүддээ халуун баяр хүргье!





